Төмөр бетон бүтээгдэхүүний үйлдвэр

СХД-ийн нутагт байрлах “Боорчи индустри” Бетон хийц эдлэлийн үйлдвэр нь Барилга, сантехникийн шугам сүлжээний угсралтанд шаардлагатай бетонон хийц эдлэл үйлдвэрлэнэ.

Үйлдвэр маань хоногтоо 2 ээлжээр ажиллаж доорхи эдлэлийг хийнэ. Үүнд:


  • 1. ф800-1000 мм-ийн голчтой төмөр бетонон хоолой
  • 2. ф1000-2000 мм-ийн голчтой бетонон цагираг / кольцо /
  • 3. ф1000-2000 мм-ийн голчтой бетонон худгийн таг
  • 4. 1400, 1200, 1000*1000 харьцаатай сувгийн таг үйлдвэрлэнэ.
  • 5. Замын хашлага

Барилга, сантехник угсралтын ажилд шаардлагатай бетонон эдлэлийг үйлдвэрлэн өөрсдийн хэрэгцээг хангаад бусад байгууллагын захиалгыг авч бүтээгдэхүүн үйлдвэрлэх. 2 жилийн дараа өндөр хүчдэлийн 8-12 м-ийн урттай бетонон шон, бетонон хашаа, барилгын даацын болон даацын бус ялуу, дулааны сувгийн тэвш /лотки /-ийг үйлдвэрлэх зорилтыг тавиад байна

Бид 2007 онд өөрсдийн хөрөнгөөр БНХАУлсаас төмөр бетонон хоолой үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг ф800-1500 мм-ийн голчтой 12 ширхэг хэвний хамт, ф1000-2000 мм-ийн голчтой төмөр бетонон худгийн цагираг /кольцо/ үйлдвэрлэх 7 ширхэг хэв хашмалыг худалдан авсан.